Тоттэнхэм гурван оноо авч чадсангүй

Хуучирсан мэдээ: 2010.11.10-нд нийтлэгдсэн

Тоттэнхэм гурван оноо авч чадсангүй

Өнгөрсөн шөнө Английн премьер лигийн 12 –тойргийн тоглолт Вайт Харт лэйн цэнгэлдэхэд явагдсан Тоттэнхэм Сандэрлэнд клубуудын хоорондох толголтоор эхэллээ. Сүүлийн хоёр тоглолтонд дараалан хожигдол хүлээгээд байсан Спөрсчүүд энэ удаад ч хөгжөөн дэмжигчдээ баярлуулж чадсангүй. Топ багуудаас ямар нэгэн оноо зулгааж байгаа Сандэрлэнд тэдний 2 оноог хулгайлан тоглолт 1:1 –ээр тэнцээгээр өндөрлөсөн байна. Уг нь эхний гоолыг нөгөө л Ван дэр Ваарт оруулсан бөгөөд тоглолтын 64 дахь минутанд Харри Реднаппын баг тэргүүллийг гартаа аваад байсан. Энэ гоол Ваартын хувьд АПЛ-т хийсэн 5 –дахь гоол нь болсон хэдий ч Тоттэнхэм-чуудын баяр 3 –хан минутын дараа ор сураггүй алга болжээ. Өнгөрсөн тойрогт Стоукийг хожиход дүпл хийж багаа хожилд хүргэсэн Ганын шигшээ багийн довтлогч Асамоа Гьян дахин гол дүрийн эзэн болж тэмцээний гоолыг Гомешийн хаалганд хийжээ. Ингэснээр Сандэрлэнд топ 6 –багаас Чэлсигээс бусадтай нь тоглож ганц ч хожигдолгүй 7 оноо салгаад байна. Харин Тоттэнхэм АПЛ-ийн сүүлийн 5 тоглолтонд ганцхан хожил авч 2 тэнцээ мөн 2 хожигдол амсаж маргааш гэхэд хүснэгтийн 10 –аас хойш байранд бичигдэх аюулд ороод байна.

Өчигдөр шөнө Стоук талбай дээрээ Бирмингэмийг 3:2 –харьцаатай хожиж 15-р байранд бичигдсэн бол Алекс Маклишийн баг 17-руу унасан байна.

Өнөөдөр 12 –р тойргийн нийт 8 –н тоглолт явагдана.

ВУЛВЭРХЭМПТОН : АРСЭНАЛ   
ВИГАН : ЛИВЭРПҮҮЛ  
ВЭСТ ХЭМ : ВЭСТ БРОМВИЧ  
НЬЮКАСЛ : БЛЭКБӨРН
ЧЭЛСИ : ФУЛХЭМ   
АСТОН ВИЛЛА : БЛЭКПҮҮЛ
МАНЧЭСТЭР СИТИ : МАНЧЭСТЭР ЮНАЙТЭД  
ЭВЭРТОН : БОЛТОН

 Клуб

Тоглолт

Хожил

Тэнцээ

Хожигдол

Гоол

Оноо

1

 ЧЭЛСИ

11

8

1

2

27-5

25

2

 МАНЧЭСТЭР ЮНАЙТЭД

11

6

5

0

24-13

23

3

 АРСЭНАЛ

11

6

2

3

22-11

20

4

 МАНЧЭСТЭР СИТИ

11

6

2

3

15-10

20

5

 НЬЮКАСЛ

11

5

2

4

20-14

17

6

 ТОТТЕНХЭМ

12

4

4

4

14-15

16

7

 САНДЭРЛЭНД

12

3

7

2

12-13

16

8

 БОЛТОН

11

3

6

2

17-16

15

9

 ЛИВЕРПҮҮЛ

11

4

3

4

12-14

15

10

 ВЭСТ БРОМВИЧ

11

4

3

4

14-19

15

11

 ЭВЭРТОН

11

3

5

3

12-10

14

12

 БЛЭКПҮҮЛ

11

4

2

5

17-23

14

13

 ФУЛХЭМ

11

2

7

2

13-12

13

14

 АСТОН ВИЛЛА

11

3

4

4

10-14

13

15

 СТОУК СИТИ

12

4

1

7

13-18

13

16

 БЛЭКБӨРН

11

3

3

5

11-13

12

17

 БИРМИНГЭМ

12

2

6

4

14-17

12

18

 ВИГАН

11

2

4

5

8-20

10

19

 ВУЛВЭРХЭМПТОН

11

2

3

6

11-18

9

20

 ВЭСТ ХЭМ

11

1

4

6

9-20

7

Score studio.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж