Элэгний хавдар зонхилж байна

Хуучирсан мэдээ: 2010.11.10-нд нийтлэгдсэн

Элэгний хавдар зонхилж байна

Өнөөдөр Хавдартай тэмцэх дэлхийн өдөр. Энэ өдрийг тохиолдуулан аймгийн Нэгдсэн эмнэлэг өрхийн эмнэлэгүүдтэй хамтран хавдраас хэрхэн урьдчилан сэргийлэх эмчлэх талаар иргэдэд нээлттэй үйлчиллээ. Хоёр сарын хугацаанд уг өвчнөөс сэргийлэх ажил зохион байгуулж, Эрүүл мэндийн газар нийгмийн эрүүл мэндийн зардлаас тодорхой хувийг энэ өдөрт зориулжээ.

Сүхбаатар аймгийн хэмжээнд өвчлөл болон нас баралтын хувиар элэгний хавдар эхний байранд ордог аж. Үүнээс гадна умайн хүзүү, ходоондны хавдарууд зонхилдог байна. Аливаа хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд дөнгөж төрсөн нярай хүүхдийг шинжилгээнд хамруулж байгаа аж. Хоносон хоол, даршилсан ногоо зэрэг эрүүл мэндэд хортой хүнсний бүтээгдэхүүнээс татгалзаж, хөдөлгөөн, дасгал сургуулилт хийж, архи тамхи болон хорт зуршлаасаа салах нь тухайн хүн хорт хавдраас өөрийгөө хамгаалж байгаа найдвартай арга гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.

Хавдартай тэмцэх ажлыг аймгийн нэгдсэн эмнэлэг цаашид үргэлжлүүлэн зохион байгуулах юм.

Д.Улаанаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж