Цасан болон шороон шуурга шуурна

Хуучирсан мэдээ: 2010.11.10-нд нийтлэгдсэн

Цасан болон шороон шуурга шуурна

Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгорын
хойд тал, Булганы өмнөд хэсэг, Хөвсгөлийн нутгаар өчигдөр цас оржээ.
Харин өнөөдөр төвийн нутгийн баруун хэсгээр цас орох ба бусад нутгаар
солигдмол үүлтэй байна. Маргааш Өвөрхангай, Төв, Өмнөговь, Дундговийн
нутаг, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Дорноговийн баруун хэсгээр салхи
18-20 метр секунд, зарим үед 24 метр секунд хүрч цасан болон шороон
шуурга шуурах төлөвтэй байгаа талаар Ус цаг уур, орчны шинжилгээний
хүрээлэнгээс мэдээллээ. Иймд тухайн орон нутгийн иргэд болон малчид
анхаарал болгоомжтой байхыг Улсын Онцгой байдлын ерөнхий газраас
анхааруулж байна.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж