Уран зургийн галерей шилдэг бүтээлийн уралдаан зарлалаа

Хуучирсан мэдээ: 2010.11.10-нд нийтлэгдсэн

Уран зургийн галерей шилдэг бүтээлийн уралдаан зарлалаа

Монголын Уран Зургийн Галерей шилдэг бүтээлийн уралдаан зарлалаа. Тус галерейгаас жил бүр уламжлал болгон өөрийн сан хөмрөгтөө дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг худалдан авах зорилготой шилдэг бүтээлийн уралдаан зарлан үзэсгэлэн зохион байгуулдаг билээ. Энэ жилийн  шилдэг бүтээл шалгаруулах үзэсгэлэн ирэх сарын 30-наас арванхоёрдугаар сарын 5-н хүртэл тус галерейн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдана.

Үзэсгэлэнд оролцох уран бүтээлчдийн сэдэв, хэмжээ чөлөөтэй бөгөөд баримлын бүтээл нь гипсээс бусад материалаар хийгдсэн, бүтээлийн гадуур дотуур жааз чанарын баталгаатай байх бөгөөд нэг уран бүтээлчийн хоёр эх бүтээлийг хүлээж авах юм байна. Шилдэг бүтээл шалгаруулах үзэсгэлэнгийн болзлыг хангасан бүтээлүүдийг  энэ сарын 23, 24-ний өдрүүдэд 10,00-16,00 цагийн хооронд Уран зургийн галерейд бүртгэж авах ажээ.

Түүнчлэн уран бүтээлчид бүтээлээ авчрахдаа өөрийн намтар СV, цээж зураг, CD дээр бичигдсэн байх, эсвэл файлаар өгч болох ба бүтээлийн  агуулга, түүхийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хавсаргах хэрэгтэй юм байна.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж