Ойрад түмний биет болон биет бус өвийг судлах, сурталчлах, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх, залуу хойч үедээ өвлүүлэх зэрэг зорилгоор “Их Хөгсүү” холбоог үүсгэн байгуулжээ.
Тус холбооноос Ойрад түмний Урлаг, соёлын “Их Хөгсүү” анхдугаар их наадмыг энэ сарын 11.12.13-нд буюу маргаашнаас эхлэн гурав хоногийн турш Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болжээ. Улаанбаатар хот, Баян-Өлгий, Ховд, Увс, Дархан Уул, Орхон, Сэлэнгэ аймгийн ардын авьяастан, урлаг, соёлын зүтгэлтнүүд, ОХУ-ын Тува, Халимаг улс, Уулын Алтайн хязгаар, БНХАУ-ын Шинжаан-Уйгар, Дээд Монгол, Ордос, Өвөр Монголын Алшаа эзний хошууны нийт 500 гаран уран бүтээлчид наадамд оролцох аж.
Н.Наран