Их гурвалын 3 дахь хожигдол

Хуучирсан мэдээ: 2010.11.10-нд нийтлэгдсэн

Их гурвалын 3 дахь хожигдол

Шинэ цагийн их гурвал Двэйн Уэйд, Лэброн Жэймс, Крис Бошоор ахлуулсан Майами Хит улирлын ээлжит хожигдлоо хүлээлээ. Тэд өнөөдөр Юта Жаззыг талбайдаа хүлээн авч тоглосон. Их гурвал маань талбайдаа анхны хожигдлоо хүлээж байгаа нь энэ аж. Жэрри Слөүний шавь нар өнөөдөр үнэхээр итгэмээргүй гайхалтай тоглосон. Хорин хоёр оноог нөхөн нэмэлт цаг сунгасан тоглолтонд Хитийг талбайд нь буулгаж авсан юм. Турк легионэр Окурыг эзгүйд гарааны тоглогч болоод байгаа Пол Миллсап өнөөдрийн тоглолтын баатар болсон. Тэрбээр Хитийг ганцаараа хожсон гэхэд болно. Миллсап өөрийн карьерын шилдэг амжилт буюу 46 оноог авсан бөгөөд нэмэлт цаг сунгасан тэнцээний 2 оноо түүнийх байсан юм. Миллсап өөрийн карьерт Хитийн эсрэг тоглосон 8 тоглолтонд дунджаар ердөө 8.1 оноо авдаг гэсэн үзүүлэлттэй байсан тоглогч.

Багийн лидер Дэрон Виллиамс 21 оноо 14 оновчтой дамжуулалт хийснийхээ дараа 6 дахь алдаагаа гарган талбайг чөлөөлсөн. ОХУ-н тоглогч Андрей Кириленко 16 оноогоор багийнхаа хожилд өөрийн нэмрээ оруулжээ.

Нарлаг Майамигийн багаас Уэйд 39 оноо, “Хаан” Жэймс 20 оноо, 14 оновчтой дамжуулалт, 11 самбар гэсэн үзүүлэлтийг хийсэн ч Пол Миллсапын өмнө хүчин мөхөстсөн гэж хэлж болно. Хитийн хожигдлын шалтгаан нь тэд нэмэлт цагийн сүүлийн 2 минутанд 5 ч шидэлтээ алдсан юм. Тоглолтын эхнээс л оноогоор тасарсан Хитийнхэн хэтэрхий эрт санаа амарсан. НБА-н талбайд бас нэг шуугианыг Миллсап тарьж чадлаа. Хит энэ жил аварга болох болов уу?

Score studio.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж