Цахилгаан хөдөлгүүр бүхий классик загварын Porsche

Хуучирсан мэдээ: 2011.02.11-нд нийтлэгдсэн

Цахилгаан хөдөлгүүр бүхий классик загварын Porsche

Porsche-ийг мэдэхгүй машин сонирхогч гэж үгүй. Дэлхийн шилдэг машинуудын эхний эгнээнд Porsche-ийн загварууд байнга л хадаастай байдаг шүү дээ. Тэр дундаасаа 20-р зууны дундуур үйлдвэрлэгдэж байсан Porsche 356 Speedster болон Porsche 550 Spyder нь дэлхийн бүх цаг үеийн хамгийн чамин загвартай спорт автомашинуудын нэг болдог.

Euromasters хэмээх АНУ-ын Калифорнид төвтэй нэгэн компани уг загваруудыг дахин орчин үед тохируулан бүтээжээ. Бүтээхдээ цэвэр цахилгаанаар ажилладаг байхаар болгосон байна. 120 морины хүчтэй мотортой, 160км/ц хүртэл хурдлах чадвартай, 0-100км/ц хүртэл хурдлахад 5.6 секунд зарцуулдаг. Лос Анжелесийн Авто Шоуны үеэр анх танилцуулагдсан бөгөөд Speedster загварыг 49900$-оор, Spyder загварыг нь 54900$-оор худалдаалахаар болжээ.

KT.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж