Хуучирсан мэдээ: 2010.11.10-нд нийтлэгдсэн

Дрогба өвджээ

“Челси”-гийн довтлогч Дидье Дрогба хумхаа өвчинтэй болсон гэсэн шинжилгээний хариу гарчээ. Кот Ди Ивуарын урд шугамын тоглогч маань сүүлийн долоо хоногт биеийн байдал нь бага зэрэг муудсан учраас цусны шинжилгээ өгөхөд халуун орны өвчний нян илэрчээ. “Ливерпүүл”-д 2:0-р хожигдсон тоглолтын эхний үед сэлгээнд суусан учир нь тэрбээр тоглолтын өмнө энэхүү муу мэдээг авсанд байсан байна. “Бид түүний цусны шинжилгээнээс хумхаа өвчний нян гарсныг тоглолтын өмнө мэдсэн. Тэр хаанаас ийм өвчин авсныг мэдэхгүй юм” гэж Карло Анчэлотти хэлжээ. Хэдийгээр өвчин туссан ч африк залуу маань өнөөдөр орой “Стэмфорд Бриж”-дээ “Фулхэм”-тэй хийх тоглолтод оролцох магадлалтай байгаа юм байна.

“Хэдийгээр тэр өвчтэй байгаа ч эрчимтэй эмчилгээ хийлгэж, хурдан хуучин формдоо орох болно. Мэдээж тэр одоо 100 хувь бэлэн биш гэдгийг мэдэж байна” гэж багийн дасгалжуулагч нь хэлжээ. Хумхаа нь халуун орны өвчин бөгөөд энэ өвчнөөр 250 сая орчим хүн өвчилсөн, 3 сая хүн уг өвчний улмаас амиа алдсан гэсэн тоо байдаг аж.

Score studio. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж