HDMI дэмжих Acer GN245HQ монитор

Хуучирсан мэдээ: 2011.02.11-нд нийтлэгдсэн

HDMI дэмжих Acer GN245HQ монитор

3D боломжтой төхөөрөмжүүд сүүлийн үед ихээр гарах болсон. Хүний хараанд сайн, муу гэж янз бүрээр хэлэгдэж байгаа энэхүү стерео 3D технологийн хувьд дэлхийн нийтээрээ тогтсон стандартаар хэрэглэх арай болоогүй байгаа бололтой. Фирм бүр зөвхөн өөрийн болон хамтрагчдынхаа үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд л тохирох 3D технологийг одоогоор хэрэглэгчдэд хүргэж байна. Жишээлбэл NVIDIA 3D.

Бидний нилээн их хэрэглэдэг, бусдыгаа бодвол харьцангуй хямд үнэтэй Acer мониторын шинэ загвар нь NVIDIA-ийн HDMI 3D-г дэмжихээр болсон байна. GN245HD загварын уг мониторын хувьд NVIDIA-ийн гаргасан active shutter стерео нүдний шил, тэдний сүүлийн үеийн стерео 3D дэмжих график карттай хослон жинхэнэ мэт 3D ертөнцөд хүнийг оруулахуйц болж байгаа гэнэ.

Мониторын үзүүлэлтийн хувьд натив буюу үндсэн нягтрал нь 1920×1080 бөгөөд 120Hz-ийн дүрс сэргээх хурдтай. Энгийн мониторын хувьд ийм өндөр нягтралд ихэвчлэн 60Hz л байдаг шүү дээ. Мөн өөр дээрээ спикер, LED backlit-тай бөгөөд бусад мониторуудаас 68% хүртэл бага цахилгаан хэрэглэдэг. Ирэх 3-р сарын дундуур Их Британид $675 орчим үнэтэй худалдаалагдах юм байна.

KT.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж