М.Алтанхуяг, Б.Цэрэнбалтав нарыг дэмжсэнгүй

Хуучирсан мэдээ: 2010.11.10-нд нийтлэгдсэн

М.Алтанхуяг, Б.Цэрэнбалтав нарыг дэмжсэнгүй

УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор өнөөдөр хэд, хэдэн томилгоотой холбоотой асуудлыг авч хэлэлцсэний дотор Үндсэн хуулийн цэцийн гишүүнд Улсын ерөнхий прокурор асан М.Алтанхуягийг нэр дэвшүүлэх тухай асуудал байжээ. Гэвч эл асуудлыг байнгын хороо авч хэлэлцээгүй байна. Учир нь УИХ дахь Ардчилсан намын бүлэг  М.Алтанхуягийг Үндсэн хуулийн цэцэд гишүүнээр томилохоос татгалзжээ. Мөн Улсын ерөнхий прокурорын орлогч дарга асан Б.Цэрэнбалтавыг УИХ дахь МАХН-ын бүлгээс Хүний эрхийн үндэсний комиссын даргад зүтгүүлэхээр санал нэгдсэн гэх мэдээлэл гарсан ч, түүнийг УИХ дахь Ардчилсан намын бүлэг бас л хүлээн аваагүй гэнэ.

Эдгээр эрхмүүдийн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын үед Улсын ерөнхий прокурор, орлогчоор тус бүр томилогдож байсан бөгөөд тус бүр нэг жилийн хугацаа дутуу байхдаа өөрсдийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаж, ажлаа өгсөн юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж