Мишель Обамагийн үйлдэл Индонезчүүдийг алмайруулав

Хуучирсан мэдээ: 2010.11.10-нд нийтлэгдсэн

Мишель Обамагийн үйлдэл Индонезчүүдийг алмайруулав

Индонезийн лалын шашинт сайд Тифатул Сембирингийн гарыг АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама атгасан нь Индонезчүүдийг алмайрууллаа. Энэ үйлдэл нь гэр бүлийн бус эмэгтэй хүний биед хүрэх ёсгүй лалын шашинт удирдагчийг ёстой л балмагдуулж орхижээ. Индонези улс нь хамгийн олон Муслим шашинтай иргэд амьдардаг улс юм.

Сембиринг өөр эмэгтэйн биед хүрсэн явдалд Обама зуун хувь буруутай гэж өөрийгөө хамгаалахыг оролдож байгаа аж. “Би гараараа түүнд хүрэхгүй байхыг хичээсэн ч хатагтай Обамагийн гар хэдийнээ над руу хэт ойртсоноос бид хүрэлцсэн”  гэж хэлж байна.

Орон нутгийн зарим ажиглагчид үүнийг шоглоом болгож, ноён Сембирингийг үүнээс хойш Мишелийн гарыг атгахаас татгалзах шаардлагагүй болсон гэж ёжилж байна.
Энэ явдал АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн Азийн орнуудад хийж буй айлчлалын хүлээн авах ёслолын үеэр болжээ.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж