“Бороо гоулд” мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.11.10-нд нийтлэгдсэн

“Бороо гоулд” мэдээлэл хийнэ

Өнөөдөр болох үйл явдлын талаарх зарим мэдээллийг хүргэе.

· “Хэвлэлийн хүрээлэн”-д өнөөдөр 11.30 цагаас  “Намаа шинэчилж байж  нийгмийн шинэчлэлд орно” асуудлаар УИХ –ын гишүүн З.Энхболд  Зангиагүй уулзалт хийнэ.

· Үндсэн хуулийн цэцийн хуралдаан 9.30 цагт эхэллээ. Хуралдаанаар “Хүүхдэд олгох тэтгэлгийн хэмжээ, хүүхдийн насны байдлыг харгалзан, амжиргааны доод түвшингийн хэмжээг тогтоох тухай” болон ”Гэр бүлийн хууль”-ийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэх аж.

· “Монгол ньюс” мэдээллийн төвд  11.00 цагт АН-ын ээлжит бус их хурал хуралдуулахыг шаардаж, Ардчилсан нам болон Ардчилсан холбооны хэсэг гишүүд мэдээлэл хийх юм байна.

· “Монгол ньюс” мэдээллийн төвд  12.00 цагт  “Их хөрсүү” Ойрад Монголын урлаг соёлын анхдугаар их наадмын талаарх мэдээллийг сонирхоорой.

· “Монгол ньюс” мэдээллийн төвд  13.00 цагт  “Бороо гоулд” ХХК 250 ажилчнаа цомхтголд оруулсантай холбогдуулж компанийн ҮЭХ-ноос хэвлэлийн бага хурал зарлалаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж