Ш.Алтантуяагийн хэргийг Иргэний шүүхээр хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2010.11.10-нд нийтлэгдсэн

Ш.Алтантуяагийн хэргийг Иргэний шүүхээр хэлэлцэнэ

Малайзад  Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал гурван жил гаруй үргэлжилж байна. Малайз улсын шүүхийн журмаар уг хэргийг эрүүгийн хэргийн шүүх хурлаараа хэлэлцээд, Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн Малайзын цагдаагийн байгууллагын хоёр ажилтанд цаазаар авах ял оноосон юм. Харин одоо  хэргийг Иргэний хэргийн шүүх хурлаар хэлэлцэхээр болжээ. Тиймээс Гадаад харилцааны яаманд иргэний хэргийн шүүх хурал хэзээ болох, тэмдэгтийн хураамжийг хэрхэн төлөх зэрэг шүүх хуралтай холбоотой  асуудлыг тодруулах шаардлага байгаа аж. Түүнчлэн уг хэрэгтэй танилцахаар  Монгол Улсаас ГХЯ-ны төлөөлөгч Малайз улсад ажиллаад иржээ. Тэрээр  Гадаад хэргийн яам, өмгөөлөгч болон тус улсад амьдарч байгаа монголчуудтай уулзсан байна. Удахгүй ажлынхаа дэлгэрэнгүй тайланг танилцуулах аж.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж