Өмнөд Солонгосын харьяат, KBS телевизийн хоёр сурвалжлагч, БНАСАУ-ын хоёр, нийт дөрвөн иргэн Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтэрсэн хэргийг Тагнуулын ерөнхий газрын мөрдөн шалгах хэлтэст Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Одоогоор тэднийг Ганц худаг дахь урьдчилан саатуулах төвд цагдан хорьж буй гэнэ. Тэд ямар үндэслэлээр хил зөрчсөн эсэх нь тодорхойгүй байна.
Н.Бүжээ