Тооллогын товыг өнөөдөр тасалбар болгоно

Хуучирсан мэдээ: 2010.11.10-нд нийтлэгдсэн

Тооллогын товыг өнөөдөр тасалбар болгоно

Хүн ам, орон сууцны тооллого эхлэх гэж байна. Тооллогын тоог өнөө шөнө 00.00 цагаас тасалбар болгох ба энэ цагаас өмнө Монголын нийт хүн амын тоо хэд байгааг гаргах ажил долоо хоногийн турш үргэлжлэх аж. Тодруулбал, өнөө шөнийн 00.00 цагаас хойш шинээр мэндэлсэн хүүхдүүд энэ удаагийн тооллогод хамрагдахгүй гэсэн үг юм.

Мөн тооллогын хүрээнд Монгол Улсад зургаан сараас дээш хугацаагаар амьдран суугаа гадаадын иргэдийн тоолох юм. Сануулахад, хүн ам, орон сууцны тооллогын хүрээнд гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчуудыг интернетээр бүртгэн, тоолж байгаа. Хэдийгээр интернет тооллого хэд хоногийн өмнөөс эхэлсэн боловч гадаадад байгаа иргэд энэ талаар мэдээлэл муутай байгаа бололтой. Тооллогод хамрагдсан иргэдийн тоо цөөн байгаа ажээ.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж