Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалаар семинар хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.11.10-нд нийтлэгдсэн

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалаар семинар хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албанаас хамтран төрийн ордонд “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал” сэдэвт сургалт-семинарыг энэ сарын  11,12, 18,19-нд зохион байгуулах гэж байна.

Тодруулбал, энэ сарын 11-нд Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөх М.Батчимэг “Үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулах цаг үеийн шаардлага, ерөнхий агуулга”, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнгийн Олон улсын аюулгүй байдлын судалгааны төвийн дарга О.Машбат “Оршин тогтнохуйн аюулгүй байдал”, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны ахлах референт Д.Адъяабазар “Дотоодын аюулгүй байдал”, ШУТИС-ийн Мэдээллийн технологийн профессор Т.Халтар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны референт Д.Энхбат нар “Мэдээллийн аюулгүй байдал” сэдвээр тус тус илтгэл тавьж чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлнэ.
 
Арваннэгдүгээр сарын 12-нд Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөх М.Батчимэг “Үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулах цаг үеийн шаардлага, ерөнхий агуулга”, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны референт Д.Энхмаа “Хүний аюулгүй байдал”, ШУТИС-ийн Мэдээллийн технологийн профессор Т.Халтар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны референт Д.Энхбат нар “Мэдээллийн аюулгүй байдал” сэдвээр тус тус илтгэл тавьж чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлнэ.
 
Арваннэгдүгээр сарын 18-нд Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөх М.Батчимэг “Үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулах цаг үеийн шаардлага, ерөнхий агуулга”, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны Мэдээлэл, дүн шинжилгээний албаны дарга Ц.Даваадорж “Эдийн засгийн аюулгүй байдал”, ШУТИС-ийн Мэдээллийн технологийн профессор Т.Халтар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны референт Д.Энхбат нар “Мэдээллийн аюулгүй байдал” сэдвээр тус тус илтгэл тавьж чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлнэ.
 
Арваннэгдүгээр сарын 19-нд Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөх М.Батчимэг “Үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулах цаг үеийн шаардлага, ерөнхий агуулга”, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны референт Т.Булган “Хүрээлэн буй орчны аюулгүй байдал”, ШУТИС-ийн Мэдээллийн технологийн профессор Т.Халтар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны референт Д.Энхбат нар “Мэдээллийн аюулгүй байдал” сэдвээр тус тус илтгэл тавьж чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Эх сурвалж President.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж