Жастин Бибер шинэ цомог гаргана

Хуучирсан мэдээ: 2010.11.10-нд нийтлэгдсэн

Жастин Бибер шинэ цомог гаргана

Канадын залуу од Жастин Бибер “My Worlds Acoustic” нэртэй шинэ цомгоо энэ сарын 26-нд худалдаанд гаргахаар болжээ. Энэхүү цомог нь 10 дуутай ба энэ жил хит болсон олон дуу нь багтсан байна.

Цомогт багтсан дуунууд:

   1. One Time
   2. Baby
   3. One Less Lonely Girl
   4. Down To Earth
   5. U Smile
   6. Stuck in the Moment
   7. Favorite Girl (Live)
   8. That Should Be Me
   9. Never Say Never featuring Jaden Smith
  10. Pray

Түүний анхны цомог болох  “My World” цомог нь 2009 оны арваннэгдүгээр сарын 17-нд худалдаанд гаргасан нь богино хугацаанд нэг сая гаруй хувь зарагдан “platinum” цомгийн ангилалд багтсан юм. Үүний дараа 2010 оны гуравдугаар сарын 23-нд “My World 2.0” цомгоо гаргасан нь мөн л хамгийн их борлуулалттай цомгийн жагсаалтад багтаад байгаа юм.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж