
Үзэсгэлэнд "Монголын нууц товчоо"-ны агуулгыг илэрхийлсэн 50 гаруй бүтээлийг дэлгэн нийтэд сонирхуулж байна.
Тэрбээр "Монголын нууц товчоо"-ны 282 зүйлийг уран бичлэгээр бичсэнийг тус улс "Шанхай Экспо-2010"-д тавьсан байна. Уг бүтээл нь 148 метр урт, 235 кг жинтэй, калиграфын маш том бүтээл аж. Бао Жин Шан нь Монголын нууц товчоог цаас, торго, гантиг чулуу, мөнгө, үхрийн шир зэрэг олон төрлийн материал дээр урлан бичсэн гэнэ. Тэрбээр цаашид мөн янз бүрийн материал дээр буулгах судалгаа хийж байгаа бөгөөд тэмээний чөмгөн дээр буулгахаар төлөвлөөд байгаа юм байна.
С.Сүндэр