“Намар” үзэсгэлэн маргааш өндөрлөнө

Хуучирсан мэдээ: 2010.11.10-нд нийтлэгдсэн

“Намар” үзэсгэлэн маргааш өндөрлөнө

Жил бүр Урчуудын эвлэлийн хорооноос зохион байгуулдаг “Намар” шилдэг зургийн үзэсгэлэн энэ сарын 1-нээс эхлэн үзэгчдийн хүртээл болсон. Тэр жилдээ гаргасан үзэсгэлэнгүүдээс шилдгүүдийг нь сонгон тавьдаг  уг үзэсгэлэнд энэ удаа 200 гаруй уран бүтээл тавигджээ.  Өмнө нь энэхүү үзэсгэлэнгээс шилдэг нэг бүтээлийг шалгаруулдаг байсан бол энэ жил шилдэг уран зураг, уран баримал, бусад гэсэн гурван төрөл болон нэмэгдсэн байна. Энэ удаагийн шагналын эздээр А.Очирболд “Татах хүч”, Т.Баттулга ”Тэнцвэр”,Бадам “Цагаан суваргын зун” гэсэн бүтээлүүдээрээ хүртсэн юм. “Намар” үзэсгэлэн маргааш өндөрлөнө.

С.Сүндэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж