Шүлхийд дарлуулсан БНАСАУ НҮБ-д ханджээ

Хуучирсан мэдээ: 2011.02.11-нд нийтлэгдсэн

Шүлхийд дарлуулсан БНАСАУ НҮБ-д ханджээ

Барагтай бол хүний гар харахаас татгалздаг БНАСАУ-ын засаг захиргааныхан НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагад хандсан байна. Хаалттай хаалганы цаана хамаг амьдралаа нуудаг хойд Солонгост малын шүлхий өвчин дэгдэж дийлдэхгүй болсон тул ийнхүү НҮБ-д хандахад хүрчээ.

Тус улсын төв цахилгаан мэдээний агентлагийн дамжуулснаар бол шүлхийгээр өвчилсөн 10 гаруй мянган толгой үхэр, гахайг устгасан ч өвчний голомт дарагдахгүй байгаа гэнэ. Шүлхийн голомт нийслэл Пхеньян болон Хванхэ-Пукто, Канвондо мужуудад байгаа аж. Хоршооллын аж ахуй, сүүний ферм, гахайн аж ахуйд энэ өвчин дэгджээ. Өвчинтэй тэмцэх шуурхай комисс байгуулж, түүнийг Ерөнхий сайдын ордогч Ким Рак Хи толгойлж байгаа юм байна. Голомт үүссэн газруудад хорио цээрийн дэглэм тогтоон ариутгал хийж байгаа ажээ. Зах, дэлгүүрүүдэд үхрийн мах борлуулахыг хатуу хориглосон байна.

                        Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж