Засгийн газрын хуралдаан болно

Хуучирсан мэдээ: 2010.11.10-нд нийтлэгдсэн

Засгийн газрын хуралдаан болно

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 10.00 цагаас эхэлнэ. Тус хуралдаанаар  Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй зээл олгох тухай, Зах зээлийн болон бэлчээрийн менежментийн хөгжил төслийн санхүүжилтийн хэлэлцээрийн тухай, Сүү, сүүн бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төсөлд Засгийн газраас өгөх санал Түлш, эрчим хүчний зарим үйлдвэр, компаниудын өвөлжилтийн бэлтгэл ажлыг  хангах талаар авах арга хэмжээний тухай зэрэг асуудлыг авч хэлэлцэнэ. Мөн Газрын тосны зарим бүтээгдэхүүний онцгой албан татварын тухай,  Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай авч хэлэлцэх ажээ.
                                                           
 Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж