Хүүхнүүд мэдэхгүй зүйлдээ татагддаг

Хуучирсан мэдээ: 2011.02.11-нд нийтлэгдсэн

Хүүхнүүд мэдэхгүй зүйлдээ татагддаг

Хүүхнүүд сайн мэдэхгүй эр хүнд илүү татагддаг гэдгийг саяхны нэгэн судалгаа харуулжээ. Судлаачдын Facebook-ээр явуулсан судалгаанаас харахад эмэгтэй хүний зөв совин нь үл таних эр хүнийг хайж байдаг аж. Харин хүүхнүүд хөлөө хугалчих шахан уйгагүй араас нь гүйдэг эрчүүдийг огт тоодоггүй бөгөөд ийм 10 тохиолдлын  ес нь  бүтэлгүйтдэг. Мэддэггүй зүйлс нь л хүүхнүүдийн сонирхлыг нь хамгийн их татдаг аж.
“Анх удаа болзож буй хоёр хүний хувьд нууцлаг байдлаа хадгалах нь сонирхлыг улам өдөөдөг” гэж Psychological Science  сэтгүүлд бичжээ.
Судалгааны үр дүнгээс эрдэмтэд хүмүүсийн хооронд дотно харилцаа үүсэхэд юу нөлөөлдгийг олж харсан байна. Ямар ч хүн хэн нэгнийг сайн мэддэггүй байх үедээ илүү татагддаг аж. Харин дотно харилцаа нь удаан үргэлжлэхэд анхны сэтгэгдэл хүчтэй нөлөөлдөг гэнэ.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж