Хятад ажилчин нас барлаа

Хуучирсан мэдээ: 2010.11.09-нд нийтлэгдсэн

Хятад ажилчин нас барлаа

Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг Хун Ша И Жань компанийн цахилгаанчин хийдэг 44 настай хятад ажилчин өчигдөр цахилгаанд цохиулсны улмаас аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн боловч тусламж авч чадалгүй нас баржээ.

Дээрх ажилтныг өглөөний 09 цаг 55 минутын орчимд эмнэлэгт хүргэсэн бөгөөд нас барах үедээ биед нь цахилгаанд цохиулсан гэх ямар нэгэн ул мөр байгаагүй байна.
Хэргийн нөхцөл шалтгааныг тогтоохоор цагдаагийнхан ажиллаж байна. Хун Ша И Жань компанид саяхан аймгийн ИТХ-аас шалгалт хийхэд тус компани нь хөдөлмөрийн аюулгүй байдлын шаардлагыг удаа дараа зөрчиж байсан нь илэрсэн тул энэ байдлыг арилгах тухай албан шаардлагыг тус компанийн захирал Го Минд өгсөн байна.

Д.Ану

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж