2010 оныг “Бизнесийг дэмжих жил “болгож, энэ хүрээнд аймгийн Засаг дарга маань согтууруулах ундаагаар худалдаа, үйлчилгээ явуулдаг цэгийг 24 цаг хүртэл ажиллуулах, 1,4 дэх өдөр архи, согтууруулах ундаа зарахгүй байх шийдвэрээ өөрчлөн зөвхөн 1 дэх өдөр зарахгүй байх 322 тоот захирамж гаргасан билээ. Хэдийгээр бизнесийг дэмжсэн нэг үйл ажиллагаа боловч хүүхдээ буруу эрхлүүлэхээр яадаг билээ, тийм л үр дүн гарч, эрүүлжүүлэгдсэн хүний тоо эрс нэмэгдсэн ба согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн тоо 128 удаа гаран, урьд оноос 37.3%-иар өссөн байна. Мөн 48 хүн архидан согтуурсаны улмаас золгүй байдлаар амиа баржээ. Дэмжих бизнес мундсан биш дээ.
Б.Батчимэг