Хүчнийхэний “цус сэлбэлт”

Хуучирсан мэдээ: 2010.11.09-нд нийтлэгдсэн

Хүчнийхэний “цус сэлбэлт”

Өвөрхангай аймгийн Цагдаагийн газар болоод  Зэвсэгт хүчний 256-р ангийн удирдлагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ шахам өөрчлөгдөж “цус сэлбэлээ”. Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Бэхбат Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын дэд даргаар, орлогч дарга Б.Батбаяр Хархорин сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст дэд даргаар, Мөрдөн байцаах тасгийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Ю.Ганзориг  Булган аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт тус тус томилогдон, Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Эрдэнэбилэг “гавъяаны амралтаа” авч, эдгээрийн  оронд нь Цагдаагийн газрын даргаар цагдаагийн дэд хурандаа Т.Дамбийням, орлогч даргаар  цагдаагийн дэд хурандаа Д.Ганхуяг,   Мөрдөн байцаах газрын даргаар цагдаагийн хошууч Б.Батзаяа, Замын цагдаагийн тасгийн даргаар цагдаагийн ахмад Б.Батжаргал нар томилогджээ. Харин өнгөрсөн өвөл, хаврын  турш ихээхэн барцадтай байсан Зэвсэгт хүчний  256-р ангийн захирагчаар дэд хурандаа Ц.Дамдиндорж, Штабын даргаар хошууч Ч.Гандирваа нар томилогдсон. Эдгээр дарга нарын дийлэнхи нь нутгийн хүмүүс биш гэнэ шүү. Гэнэтхэн шинэчлэгдсэн “цус сэлбэлтийг” олон нийт олон янзаар таамаглан ярьж удалгүй “цус ойртчихгүй” л бол яамай даа гэцгээж байна.

Б.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж