Ундны усны эрүүл ахуйн шаардлага хангаагүй байна

Хуучирсан мэдээ: 2010.11.09-нд нийтлэгдсэн

Ундны усны эрүүл ахуйн шаардлага хангаагүй байна

Арвайхээрт хүнс худалдааны газрын 95.8% нь цэвэр усын эрүүл ахуйн шаардлага хангахгүй байна.Аймгийн Эрүүл мэндийн газраас тус сумын  усан сан болон хүнс худалдааны нийт 24 газрын гадаад, дотоод орчны эрүүл  ахуй, ариун цэврийн байдалд үзлэг явуулахад 23  буюу  95,8  % нь  эрүүл  ахуй, ариун цэврийн шаардлага  хангаагүй байна. Ундны  усанд  нянгийн   бохирдлын  шинжилгээг  хурдавчилсан  тестийн  аргаар авч үзэхэд 20 усан сангийн 1 буюу 5% нь,  Анар,  Болор нарийн боовны цех, Жаргалан, Тулга  нийтийн  хоолны  газруудаас 100%  нянгийн бохирдол илэрсэн бөгөөд мөн ажилчид нь эрүүл  мэндийн  урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаагүй учраас хувийн ариун цэвэр хангалтгүй зэрэг олон зөрчлүүд гарчээ.   Тиймээс хүнс,  усан  хангамжийн  байгууллагын ажилчдын мэдлэг хандлагыг өөрчлөх зорилгоор “ Ус, орчны эрүүл мэнд”- ийг сайжруулах сэдэвт сургалт зохион  байгуулж, мэргэжил  арга зүйн дэмжлэг туслалцаа өгсөн ба Арвайхээр сумын ИТХ-ын даргад  дээрхи байдлыг танилцуулж, цаашид удирдлагын түвшинд шийдвэрлэх асуудал оруулсан байна.

Б.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж