Өнөөдөр хуралдсан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдах ажилтны шуурхай зөвлөлгөөний эхэнд нийслэлийн хөгжил цэцэглэлтийн төлөө гар бие хамтран зүтгэж явсан, журмын нөхөр, нийслэлийн Хөдөлмөрийн газрын даргаар ажиллаж байсан Б.Батбаатар агсныг хүндэтгэн дурслаа. Ажилдаа үнэнч шударга, хамт олонтойгоо эвтэй найртай, ажилсаг, шилдэг удирдагч байсан түүнийг журмын нөхөд нь дурсаж чимээгүй зогсон хүндэтгэл илэрхийлсэн байна. Тэрээр өнгөрөгч сарын 25-нд гэр рүүгээ явах замдаа халдлагад өртөн толгойн тус газраа цохиулж нас барсан юм.
С.Отгон