Аймгийн удирдлагууд хэсэгт хуваагдан ажлын хэсэг байгуулж сумдад ажиллахаар болсон бөгөө Нэгдүгээр ажлын хэсэгт Аймгийн ИТХ-ын дарга Д.Шижирбаатар, Засаг даргын орлогч Д. Хосбаяр нараар ахлуулан энэ сарын 10-нд Халзан, Баяндэлгэр, энэ сарын 11-нд Түвшинширээ,Уулбаян, энэ сарын 12-нд Мөнххаан,Түмэнцогт энэ сарын 13-нд Баруун-Урт ажиллахаар болжээ.
Хоёрдугаар ажлын Аймгийн засаг дарга Ж.Батсууриар ахлуулан энэ сарын 11-нд Онгон ,Дарьганга, энэ сарын 12-нд Наран, энэ сарын 13-нд Баруун-Урт, энэ сарын 16-нд Сүхбаатар, Асгат, энэ сарын 17-нд Эрдэнэцагаан сумдад тус тус ажиллахаар болжээ.
Аймгийн удирдлагууд сумдын засаг даргын тамгын газрын болон төсвийн байгууллагын удирдлагууд, иргэд хөдөлмөрчтөй, намын гишүүд дэмжигчидтэй уулзалт зохион байгуулах ажээ.
Мөн сумдын ажилтай танилцах, 2010 онд хийгдсэн бүтээн байгуулалт , 2011 онд хийгдэх ажлын талаар мэдээлэл хийхээс гадна сумдын 2010 оны ажлын дүгнэсэн хяналт шинжилгээний тайланг танилцуулах, сумдын засаг дарга нарт үүрэг даалгавар өгөх гэнэ. Энэ үеэр ахмад настнуудад хүндэтгэл үзүүлж цагаан будаа өгөх ажлыг зохион байгуулах юм байна.