Л.Байгальмааг золиослогчдыг пүрэв гаригт шүүнэ

Хуучирсан мэдээ: 2010.11.09-нд нийтлэгдсэн

Л.Байгальмааг золиослогчдыг пүрэв гаригт шүүнэ

БНХАУ-ын Ардын  шүүхээс бүх насаараа хорих ял  сонссон  Л.Байгальмаагийн хамсаатан болох Л.Гантуул, Ё.Оюунчимэг нарт холбогдох хар тамхины хэргийн шүүх хурал пүрэв гаригт буюу энэ сарын 11-нд Баянгол дүүргийн шүүхэд болно. Тэдэнд Эрүүгийн хуулийн 182 дугаар зүйлд зааснаар хэрэг үүсгэж Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх тасгаас мөрдөн шалгаж хэргийг нийслэлийн Прокурорын газарт шилжүүлсэн юм. Уг хэргийн хяналтын ажиллагаа дуусч өнгөрөгч сарын 29-нд  Баянгол дүүргийн шүүхэд шилжүүлсэн билээ.  Өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа нэмэлт мөрдөн байцаалтад буцсан хар тамхи зөөвөрлөсөн гэх хэрэгт холбогдсон Ё.Оюунчимэг, Л.Гантуул нар нь өмнөд хөршид ял эдэлж буй Л.Байгальмаагаас гадна хэд хэдэн хүнээр хар тамхи зөөвөрлүүлсэн болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон юм.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж