Хуучирсан мэдээ: 2010.11.09-нд нийтлэгдсэн

Бажжио шагнууллаа

Италийн хөлбөмбөгийн од Робэрто Бажжио жил бүр уламжлал болгон олгодог Ноблийн энх тайвны шагналын тусгай шагналыг хүртсэн байна. Энэ жил 43 настай Бажжиогийн хувьд 1993 онд Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин болж байсан. Ноблийн энх тайвны шагналыг гардуулах хороо түүний олон жилийн буяны үйлс, Миянмар улсын улс төрийн зүтгэлтэн, Ноблийн шагналт хатагтай Аунг Сан Су Шигийн эрх чөлөөний төлөө тэмцэгч байсных нь төлөө тус шагналыг олгожээ.
Бажжио дэлхий нийтэд өөрийн тоглогчийн замналаараа илүү танигдсан нэгэн. Харин түүний буяны үйлсийн талаар цхас дурдвал, Хайтид болсон газар хөдлөлтөнд зориулж хандив цуглуулсан, шувууны ханиадын эсрэг тэмцсэн, мөн Нэгдсэн Үндэсний байгууллагын идэвхитэй дэмжигч юм.
Тус шагналыг Бажжиогоос өмнө Британий хөгжимчин Петр Габрьел, АНУ-н жүжигчин Жорж Клүүни болон Дон Чийдл, Итилийн найруулагч, инээдмийн жүжигчин Робэрто Бэнигни гар хүртэж байжээ.  Энэ жилийн шагнал гардуулах ёслол Япон улсын нийслэл Токиод зохиогдсон бөгөөд энэ утгаараа энэ жилийн шагналын зорилго нь цөмийн зэвсэгийг эсэргүүцэх ажээ. Дэлхийн 2-р дайны үеэр Хирошимад болсон үйл явдал дахин битгий тохиогоосой гэсэн уриалгатайгаар уг шагнад гардуулах ёслол зохиогдсон байна.
Score studio.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж