Карролл шигшээдээ уригдах бололтой

Хуучирсан мэдээ: 2010.11.09-нд нийтлэгдсэн

Карролл шигшээдээ уригдах бололтой

Ирэх баасан гарагт Английн шигшээ Францын шигшээ багууд нөхөрсөг тоглолт хийнэ. Хувийн амьдралынх нь дуулиан шуугианыг үл харгалзан Фабио Капэлло Ньюкаслын довтлогч Энди Карроллыг шигшээдээ дуудах хүсэлтэй байгаа аж. Карролын хувьд премьер лигийн өнгөрөгч тойрогт Арсэналыг хожиход гоол хийсэн. Тэр гоол нь түүний энэ улиралд премьер лигт оруулж байгаа 6 дахь гоол нь юм. Улирлыг сайн эхлүүлсэн ч хэдэн тойргийн дараагаас муу тоглолтыг үзүүлсэн түүнийг Капэлло шигшээдээ дуудахаа больсон байсан ч энэ удаад Итали мэргэжилтний бодол өөрчлөгдсөн бололтой.
Карролл өнгөрсөн сард Ньюкаслын шөнийн клубд зодоон хийж 1000 фунтээр торгуульсан. Тэр явдлын дараа тэр хуучин найз охиндоо гар хүрч танхайрсан хэрэгт орооцолдсон юм. Түүний хэргийн шүүх хурал ирэх оны эхний сард Магистрэйтсын шүүхэд болохоор болсон. Гэсэн ч түүнийг шигшээдээ сонгохоор болоод байгаа аж. Английн хөлбөмбөгийн холбоо тоглогчдоо ямар нэг байдлаар хэв журмын асуудал гаргасан тохиолдолд шигшээдээ дууддаггүй уламжлалтай ч энэ удаад тэднийг гэмтэл бэртлийн асуудал зовоож байгаа учраас Карроллын тус хэрэг болоод байгаа. Ойрын нэг жишээ дурдахад 2009 оын 7-р сард Стивен Жеррардыг нийгмийн хэв журам зөрчсөн гэж шигшээдээ дуудаж тоглуулаагүй юм. Фабио Капэллогийн багт довтлогч дутмаг байгаа. Тоттэнхэмийн Жэрмэйн Дефо, Манчэстэр Юнайтэдын Уэйн Рүүни болон Сандэрландын Даррэн Бэнт зэрэг гол довтлогчид нь гэмтэлтэй байгаа.

Score studio.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж