“Лусын эзэд”-ийн тэргүүн эгнээнд Дорнодынхон бичигджээ

Хуучирсан мэдээ: 2011.02.11-нд нийтлэгдсэн

“Лусын эзэд”-ийн тэргүүн эгнээнд Дорнодынхон бичигджээ

“Байгаль хамгаалагчдыг чадавхижуулах жил” болгон БОАЖЯ 2009 оныг зарлаж, тухайн жилдээ энэ чиглэлд дорвитой ахиц, өөрчлөлтүүд хийсэн билээ. Жилийн ажлын төгсгөлд байгаль орчны хяналтын төрийн албан хаагч ажиллаж эхэлсний 200 жилийн ойд зориулсан “Байгаль хамгаалагчид-200 жилд” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж, энэ үеэр байгаль хамгаалагчдын дунд 25 мянган ам.долларын шагналын сантай “Лусын эзэд“ уралдааны болзол зарласан юм.

Уралдаанд манай аймгаас Баяндун сумын байгаль хамгаалагч Ч. Ганхөлөг 2 дугаар байр /900.0/, Баян-Уул сумын байгаль хамгаалагч Б. Ганболд 4 дүгээр байр /270.0/, УТХГН-ийн Дорнод хамгаалалтын захиргааны Тосон хулстайн БНГ-ын байгаль хамгаалагч П. Амар 2 дугаар байр /900.0/, Монгол дагуурын ДЦГ-ын байгаль хамгаалагч С.Батсайхан 3 дугаар байр /450.0/, Нөмрөгийн ДЦГ-ын байгаль хамгаалагч Д. Ганзориг 4 дүгээр байр /180.0/ мөнгөн шагнал, хүндэт өргөмжлөлөөр шагнагдах болзол хангажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж