Монгол бүсгүйг хороосон этгээдийн шүүх хурал хойшилжээ

Хуучирсан мэдээ: 2010.11.09-нд нийтлэгдсэн

Монгол бүсгүйг хороосон этгээдийн шүүх хурал хойшилжээ

БНСУ-ын Чоннам дүүргийн Нажу хотод манай улсын иргэн 26 настай Б.Ганцэцэгийг тус улсын харьяат 34 настай Янг онц хэрцгийгээр амь насыг нь бүрэлгэсэн хэргийг шүүх хурал энэ сарын 14-ний өдөр  товлогдсон ч арванхоёрдугаар сарын 14-ний өдрийг хүртэл хойшилжээ. Шүүх хурал ямар үндэслэлээр хойшилсон талаар ар гэрийнхэнд нь албан ёсны хариулт ирээгүй гэнэ. Монгол эмэгтэйг хороосон Янг нь 34 настай багш мэргэжилтэй эрхэлсэн тодорхой ажилгүй, эцэг эхийнхээ тариалангийн ажилд тусалдаг нэгэн байжээ. Энэ сарын 14-ны өдөр болох шүүх хуралд оролцохоор ар гэрийнхэн нь энэ долоо хоногт явах байсан аж. Дашрамд дурдахад НХХЯ-аас амь үрэгдсэн бүсгүйн ар гэрийнхний нэгнийх нь Солонгос улс руу зорчих зардлыг гаргах гэнэ. Мөн Монголын эмэгтэйчүүдийн холбооноос хохирогчийн ар гэрийхэнд туслах хандивын данс нээсэн юм. Тэдэнд туслахыг хүссэн иргэд  Хаан банкны 5029815381, 5029874299 дансны дугаарт хандаж болох нь.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж