Д.Сүрэнхорыг Зайсан руу шилжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2010.11.09-нд нийтлэгдсэн

Д.Сүрэнхорыг Зайсан руу шилжүүлжээ

Улсын мөнгө шамшигдуулсан гэх хэрэгт буруутгагдсан Үйлдвэр, худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхорын давж заалдах шатны шүүх хурал өнгөрөгч сарын 21-нд нийслэлийн Шүүхэд болж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн  юм. Тэрбээр шүүхийн шийдвэр эцэслэн гарах хүртэл цагдан хоригдож байхдаа бөөр, хоол боловсруулах эрхтэн систем нь муудаж, Ганц худаг дахь урьдчилан хорих төвийн эмнэлэгт хэвтсэн юм. Харин түүнийг  өчигдөр  эмнэлгээс нь гарган Зайсан дахь дамжин өнгөрүүлэх хорих ангид шилжүүлжээ.  Тэндээсээ аль нэг хорих ангид хуваарилагдан ачигдах юм  байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар түүний биеийн байдал сайнгүй хэвээр байгаа аж.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж