Нийслэлийн Онцгой байдлынхан хуралдлаа

Хуучирсан мэдээ: 2010.11.09-нд нийтлэгдсэн

Нийслэлийн Онцгой байдлынхан хуралдлаа

Нийслэлийн онцгой байдлын комиссын хурал дээр  Байгалийн голомтот халдварт өвчин судлалын үндэсний төвийн дарга Д.Отгонбаатар мэдээлэл хийв. Сүүлийн жилүүдэд  мал амьтны гаралтай халдварт өвчин нэмэгдэж байна.  Шинээр бүртгэгдэж буй халдварт өвчний 80 хувь нь малаас хүнд  халдах аюул дагуулж байна гэлээ. Энэ жилийн хувьд тарваган тахал 2 бүртгэгдсэн.  Гэвч ирэх жилүүдэд  тарваган тахал  дэгдэхийн зэрэгцээ мэрэгчдээс хүнд халдах халдварт өвчин гарч ирж болзошгүй гэж байна.

Түүнчлэн боомын нян нийслэлд хаа сайгүй орж ирж байгааг анхаарууллаа.  Дэлгүүрийн лангуу, хүнсэндээ хэрэглэж буй махнаас хүртэл боомын нян гарч байна.  Энэ бүхэн ариун цэвэр туйлын муу байгааг харуулж байна гэв.  Зөвхөн боомтой холбоотой 39 дуудлагын 36 нь лабарториор баталгаажиж байна шүү.  Энэ нь хүн амын хүнсний аюулгүй байдал дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байна гэсэн үг гэж Нийслэлийн онцгой байдлын комиссын хурал дээр анхаарууллаа.  Улаанбаатар хотод аюул тарих бас нэг халдварт өвчин бол хачигт халдвар.  Байгалийн голомт хамгийн өндөр нь нийслэл хот гэсэн судалгаа гарсныг ч танилцууллаа.  

Эх сурвалж: Ulaanbaatar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж