
Дархан хотод энэ сарын 1-ний 20:57 цагт буюу монгол зурхайн тооллоор “Тийн урвагч” хэмээх төмөр барс жилийн өвлийн адаг шарагчин үхэр сарын 29-ний нохой цагт газар хөдлөв. Энэ талаар аймгийн Ус цаг уур байгаль орчны шинжилгээний төвийн дарга Билигсайханаас тодруулахад “Манай төвд газар хөдлөлтийг зөвхөн хэдний өдөр хэдэн цаг минутад хөдөлсөн болохыг бүртгэхээс биш нарийвчилсэн бүртгэл судлагаа хийдэггүй, тийм төхөөрөмж суурилагдаагүй, Газар хөдлөлтийг судлах үндэсний төвд бүртгэгддэг” гэсэн хариулт өглөө.
Орон сууцны оршин суугчдын ярьснаар цонхны шил шаржигнаж таазны гэрлийн бүрхүүл савлаж чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн гэж байна. Өмнө нь тус аймагт 2008 оны 9 дүгээр сард газар хөдлөсөн гэж аймгийн Ус цаг уур, байгаль орчны шинжилгээний төвд бүртгэгдсэн байдаг байна.