Ө.Алтангадасыг яллагдагчаар татлаа

Хуучирсан мэдээ: 2010.11.09-нд нийтлэгдсэн

Ө.Алтангадасыг яллагдагчаар татлаа

АТГ-ын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн нарыг ТЕГ-аас Гүйцэтгэх ажлын тухай хууль зөрчиж тус газрын мөрдөн шалгах хэлтсийн дарга асан Э.Амарбатыг тагнаж чагнасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 87.1, 133.1-ээр  сэжигтнээр тооцон шалгасан хэрэг өнгөрсөн долоо хоногт нийслэлийн Прокурорын газарт  шилжсэн юм. Тэгвэл  уг хэрэгт тус газрын гүйцэтгэх албаны дарга, ахлах комиссар  Ө.Алтангадасыг ч мөн  яллагдагчаар татсан тухай эх сурвалжийн мэдээлэл байна. Түүнийг  тагнаж чагнах ажлыг гүйцэтгэсэн гэх үндэслэлээр ТЕГ-ынхан өнгөрсөн долдугаар сарын 28-ны өдөр баривчилж Ганц худаг дахь урьдчилан саатуулах төвд 14 хоног цагдан хорьж байв. Харин төсвийн мөнгө зүй бусаар зарцуулсан гэх хэрэгт  Ч.Сангарагчаад Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанд Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж