Федерер нутагтаа цом өргөлөө

Хуучирсан мэдээ: 2010.11.09-нд нийтлэгдсэн

Федерер нутагтаа цом өргөлөө

Жил бүр Швейцарын Басэльд зохион байгуулагддаг хатуу хучилттай Swiss Indoors тэмцээний шигшээ тоглолтонд тус улсын сүпер од Рожер Федерер болон Себрийн Новак Жокович нар шалгаран үлдээд байсан юм. 40 жилийн түүхтэй, эх орондоо болдог энэ тэмцээнд Федеррер 2006-08 –оны хооронд 3 жил дараалан түрүүлээд байсан бөгөөд өнгөрсөн жилийн шигшээ тоглолтонд Жоковичэд хожигдон энэ цувралаа алдаж байсан. Харин энэ удаад эхний хоёр  сетэд тэнцүүхэн өрсөлдсөнийг эс тооцвол Федерер хамаагүй илүү тоглолтыг үзүүлж 6-4, 3-6, 6-1 ын харьцаатай хожин Серби залуугаас цомоо эргүүлэн авсан байна. Түүний хувьд тус тэмцээний 4 –дахь цомоо хүртэж ганцаарчилсан төрөлд нийтдээ 65 шигшээ тоглолтонд ялсан амжилтаар алдарт Пит Сампрасын амжилтыг давжээ. Харин 6-насаар дүү Жоковичтай нийт 18 –удаа тоглосоноос 12 –дахь ялалтаа хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө авсан нь байлаа. Энэ жил гэхэд л 4 тоглож 3 –т нь Федерер хожсон бол ганцхан хожигдсон нь Амеркийн нээлттэй тэмцээний хагас шигшээ байсан юм.     

Score studio.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж