Дэвид Камерон Хятадад айлчилж байна

Хуучирсан мэдээ: 2010.11.09-нд нийтлэгдсэн

Дэвид Камерон Хятадад айлчилж байна

БНХАУ-д Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон айлчилж байна. Энэ удаагийн айлчлалд Их Британийн талаас хамгийн олон төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй байгаа бөгөөд маш чухал худалдааны хэлэлцээр хийх гэж байгаа аж. Камероныг бизнесийн 50 гаруй төлөөлөгч дагалдаж байгаа юм.

Айлчлалын хүрээнд хүний эрхийн асуудал ч хөндөгдөх юм. Хоёр улс хамтын ажиллагаагаа шинэ төвшинд аваачих зорилготой аж.

Төлөөлөлөгчдийн дунд байгаа “Rolls Royce”, “Barclays” болон “Diageo” компаниуд Хятадын бизнесийн компаниудтай хэлэлцээр хийхээр болжээ. Их Британийн Бизнесийн яамны төрийн нарийн бичгийн дарга Винс Кабль БНХАУ-тай Британийн үржүүлгийн гахай экспортлох гэрээ байгуулаад байгаа юм. Энэ хэлэлцээрийн нийт үнэлгээ 45 сая паунд аж.

Түүнчлэн олон тэрбумаар үнэлэгдэх гурван ч гэрээ, “Clyde Blowers” болон “Yima Coal Industry” нарын хооронд технологийн хамтын ажиллагааны гэрээ, байгуулахын сацуу “Group Rhodes” Шинжьянд 1,85 сая ам.долларын агаарын замын талаар хэлэлцээр хийх юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж