Албэрто Контадорын шийтгэлийг сунгах уу?

Хуучирсан мэдээ: 2010.11.09-нд нийтлэгдсэн

Албэрто Контадорын шийтгэлийг сунгах уу?

Тур Дэ франсын гурван удаагийн аварга Албэрто Контадор өнгөрсөн зун хар тамхи хэрэглэсэн хэрэгт шалгагдан буруутай болох нь тогтоогдсон юм. Тэгвэл Олон улсын дугуйн холбоо Испани залууд 2 жил тэмцээнд уралдаанд оролцох эрхийг нь хасах шийтгэл оноосон. Мэдээж амжилтын оргил үедээ явж байгаа Контадорт энэ шийтгэл хүндээр туссан нь ойлгомжтой. Тэгвэл энэ шийтгэлийн хугацаа дахин сунгагдаж магадгүй байна. Өнгөрсөн даваа гарагт Олон улсын дугуй холбоо Контадорыг дуудан уулзаж хар тамхийгсанаатайгаар хэрэглэсэн бол шийтгэлийн хэмжээг сунгах хүртэл арга хэмжээ авна хэмээн мэдэгдсэн байна. Контадор энэ үйлдлээ тайлбарлахдаа өөрийнх нь хэрэглэсэн бэлдмэл дотор хар тамхи бага хэмжээгээр байсныг мэдээгүй хэмээсэн байна. Ямартай ч Контадор хар тамхи санаатайгаар хэрэглсэн нь тогтоогдвол түүний шийтгэлийн хугацаа сунгагдах магадлалтай байна. 27 нсатай Контадорын хувьд  Тур Дэ Франст 3, Жиро Дэ Италиад 1, Ла Вуэльтад нэг удаа түрүүлсэн бөгөөд энэ амжилтаараа өнөө цагийн хамгийн шилдэг дугуйчин хэмээн үнэлэгдээд байгаа юм.     

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж