Ерөнхийлөгч асан Билл Клинтон туслалцаа үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.11.09-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч асан Билл Клинтон туслалцаа үзүүлнэ

1994 онд анх удаагаа хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг өөрийн улсдаа зохион байгуулсан АНУ, 2 дахь удаагаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион явуулах эрхийн төлөө хүчтэй өрсөлдөж байна.Тэд 6-н хүний бүрэлдхүүнтэй Олон улсын хөлбөмбөгийн холбооны шинжээчдийн багийг өнгөрсөн 9-р сард хүлээн авч өөрсдийн төслөө танилцуулсан билээ.Харин сүүлийн танилцуулга дээр зохион байгуулах хорооныхонд туслахаар Нэгдсэн улсын 42 дахь ерөнхийлөгч ноён Билл Клинтон Швейцарь улсыг зорихоор болжээ.Эцсийн танилцуулга зохион байгуулах улсыг зарлахаас нэг хононгийн өмнө буюу 12-р сарын 1 өдөр Швейцарийн Цюрих хотноо болох юм.Энэхүү чухал арга хэмжээнд улс гүрнүүдийн нөлөө бүхий хүмүүс өөрийн улсыг төлөөлөн оролцдог бөгөөд Нэгдсэн улсыг төлөөлж байгаа ноён билл Клинтон 1994 онд хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохиох байгуулах хорооны гишүүн байсан туршлагтай нэгэн.Мөн олон улсад эзлэх түүний нэр хүнд байр суурь зэрэг нь Олон улсын хөлбөмбөгийн холбооны шинжээчдийн саналыг авахад түлхэц үзүүлнэ гэж Америкийн хөлбөмбөгийн холбоо үзэж байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж