Надаль бэлтгэлдээ орно

Хуучирсан мэдээ: 2010.11.09-нд нийтлэгдсэн

Надаль бэлтгэлдээ орно

Дэлхийн чансааны тэргүүнд бичигдэн улиралыг дуусгах нь тодорхой болсон Испанийн сүпэр од Рафаэл Надаль Парсиын Мастэруудын тэмцээнд мөрөндөө гэмтэлийн улмаас оролцож чадахгүй болсон билээ. Энэ жил гайхалтай байж, Их Дуулгын Ролланд Гаррос, Уиблэндон, Америкийн нээлттэй тэмцээнүүдэд дараалан түрүүлээд байгаа тэрээр Лондон хотноо зохиогдох холбооныхоо цуврал тэмцээний шигшээд мөн түрүүлэхийг хүсч байна.Үүний тулд эргээд хэвийн формтой болох ёстой.Хэдийгээр мөрний гэтэл нь гүцэд илааршаагүй байгаа ч Дэлхийн тэргүүн тэннисчин энэ долоо хоногт бэлтгэлдээ орох болно гэдгээ сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.Мөн тэрээр Лондонд болох улиралын сүүлийн тэмцээнд оролцож чадна гэдэгтээ ч итгэлтэй байгааг дуулгажээ.Францын нийслэл Парис хотноо Испани тэннисчин Рафаэл Надаль карьерынхаа оргил амжилтуудыг гаргаж байсан учир гэмтэлтэй байгаа ч Парисын мастэруудын тэмцээний үеэр хүрэлцэн ирээд байгаа бөгөөд түүний гол зорилго нь АТР холбооны мастэруудын цуьралын шигшээд өрсөлдөх явдал болоод байна.

Score studio.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж