
Баянхонгор аймгийн ГХБХБГ-аас бэлчээр ашиглалтын 254 хэсэгт 8730 малчин өрхийг хамруулан бэлчээрийг сэлгээтэй ашиглах, 352 сая төгрөгөөр 43 худаг засварлах, 12 суманд 76 мянган га талбайд үлийн цагаан оготно устгах ажил хийжээ. Мөн говийн сумдын малчид, тариаланчдын аймгийн зөвлөлгөөнийг улирагч онд зохион байгуулсан аж. Зөвлөлгөөний дүнд тариалангийн ажлын бэлтгэлийг сайтар хангасан бөгөөд 35 аж ахуйн нэгж, 1403 өрх, иргэн 50 шахам га талбайд тариалалт хийсэн байна. Үүний дотор төмс, хүнсний ногоог 406 га-д, тэжээлийн ургамал, жимс жимсгэнийг 127.5 га талбайд тариалжээ.
Мөн Бууцагаан, Гурванбулаг сумдын нутагт гурван булаг шандын эхийг хамгаалж, зургаан сумын нутагт 30 мянган га талбайд үлийн цагаан оготно устгах ажлыг хийжээ. Тус ажлыг аймгийн ГХБХБГ-аас “Тогтвортой амьжиргаа-2”, “Ногоон алт” зэрэг төсөл хөтөлбөртэй хамтран зохион байгуулсан байна.
Б.Батгэрэл