Энэ оны дөрөвдүгээр сарын 23 ны өдөр Дорнод аймгийн Халх гол сумын гуравдугаар багийн нутагт гурван өрхийн долоон үхэрт анх малын гоц халдварт “О” хэвшлийн шүлхий өвчний шинж тэмдэг илэрсэн. Үүнээс хойш шүлхий өвчний тархалт нэмэгдэж, энэ сарын 7-ны байдлаар Сүхбаатар аймгийн 10 сум, Дорнод аймгийн долоон сумын мал халдвар авчээ. Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Баруун-Урт, Халзан, Онгон, Дарьганга, Эрдэнэцагаан, Асгат, Түвшинширээ, Уул баян, Баяндэлгэр сум, Дорнод аймгийн Чойлбалсан, Чулуунхороот, Баянтүмэн, Булган, Матад, Сэргэлэн, Гурванзагал зэрэг сумын нийт 24 мянга 429 толгой мал өвчилсөн байна. Дээрх өвчилсөн малаас 24 мянга 441 толгой малыг устгаж, устгалын ажил 99.7 хувьтай байна.