
Ингэснээр Хорфорд хүчний довтлогчоор, Жош Смит жижиг довтлогчоор тоглолтонд оролцсон. 2 тоглолт дараалан энэ бүрэлдэхүүнээр гарч байгаа Атлантагаас Жоү Жонсон 23 оноо, Аль Хорфорд 16 оноо, Жош Смит 13 оноо 13 сба хийсэн бол сэлгээнээс Жамал Крауфорд 14 оноогоор тус болжээ. Гэсэн ч тэд онооны давуу байдлыг олж авахын тулд Орландо Мэжик багийн төвийн тоглогч Двайт Ховардыг зогсоох шаардлагатай байлаа.Двайт 27 оноо, 11 самбараас бөмбөг авалтаар багаа тэргүүлж, ахмад хамгаалагч Вийнс Картэр 19 оноогоор удаалсан байна.
Ингэснээр тэд үндсэн цагт 93-89 харьцаатай ялалт байгуулж тавдахь хожлоо байгуулсан бол Атланта 2 дараалсан ялагдлыг хүлээж тэргүүлэгчийн байр сууриа алдахад хүрээд байлаа. Гэвч энэ өдөр Даллас Мавэрикс багийн талбайд зочилсон Бостон Сэлтикс ялалт байгуулж чадсангүй. Дирк Новицки 25 оноо, Чандлэр 13 оноо 13 самбараас бөмбөг авалтыг хийснээр хүчирхэг Бостон Сэлтикс багийг 89-87 харьцаатай хүчирхэг Бостонг хожиж дөрөвдэх ялалтаа байгуулсан юм. Бостон ийнхүү 2 дох ялагдлаа хүлээж бүсээ амжилтаараа тэргүүлэх боломжоо алдсан байна.
Өнөөдөр болсон бусад тоглолтын дүнг танилцуулахад :
Сан Антонио Спөрс 95-91 Шарлотт
Голдэн Стэйт Уариорс 109-102 Торонто Рапторс
Фэникс Санс 99-109 Мемфис Гриззлиес
Дэнвэр Наггэтс 92-94 Чигаго Буллс
Score Studio