Ногоон хувьсгал өрнүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.02.11-нд нийтлэгдсэн

Ногоон хувьсгал өрнүүллээ

“Ногоон хувьсгал” үндэсний хөтөлбөрт Баянхонгор аймгийн 20 сумын 750 өрх хамрагдан 286 га талбайд төмс, хүнсний ногоо тариалаад байна. “Атрын 3” аяны хүрээнд аймгийн дэд хөтөлбөрийг батласан бөгөөд атаршсан газраас 2011 онд 20 га газрыг дахин сэргээн ашиглах ажлыг хэрэгжүүлж эхэлжээ. Мөн ГХБХБГ-аас аймгийн бүх сумдын Засаг дарга нар болон “Өлзийт” МСҮТ-ийн удирдлагатай гурвалсан гэрээ байгуулсан байна. Гэрээний дагуу “Өлзийт” МСҮТ-ийг төгссөн болон  төгсөх ангийн агрономич, ХАА-н мэргэжилтэй оюутнуудад өөрийн сумд нь тариалангийн зориулалтаар газар олгох ажлыг зохион байгуулж байгаа аж

Б.Батгэрэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж