ЮНЕСКО-гийн гүйцэтгэх захирал Монголд айлчилна

Хуучирсан мэдээ: 2010.04.08-нд нийтлэгдсэн

ЮНЕСКО-гийн гүйцэтгэх захирал Монголд айлчилна

Нэгдсэн үндэсний байгууллагын Боловсрол, соёл, шинжлэх ухааны төрөлжсөн байгууллага болох ЮНЕСКО-гийн гүйцэтгэх захирал хатагтай Ирина Бокова Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярын урилгаар энэ оны зургадугаар сараас  Монгол Улсад айлчлахаа албан ёсоор мэдэгдлээ. Монголын олон нийтийн дунд багагүй шуугиан тарьж амжсан биет бус соёлын өвийн асуудлаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр энэ оны II сард хийсэн албан ёсны айлчлалын үеэр хатагтай Ирина Боковатай санал солилцож, түүнийг тааламжтай үедээ Монголд айлчлахыг санал болгосон юм.Хатагтай Ирина Боковаг айлчлах үеэр Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болон Нэгдсэн үндэсний байгууллагын Боловсрол, соёл, шинжлэх ухааны төрөлжсөн байгууллагуудын хооронд харилцан ойлголцлын санамж бичгийг шинэчлэн байгуулахаар бэлтгэл ажил хийгдэж эхэлжээ.

Х.Хангал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж