“Гэгээ” татуулсан үзэсгэлэн

Хуучирсан мэдээ: 2010.11.09-нд нийтлэгдсэн

“Гэгээ” татуулсан үзэсгэлэн

“Хаан банк”-ны  Арт галерейд зураач Ц.Ягаанцэцэгийн “Гэгээ” үзэсгэлэн үргэлжилж байна. Зураач Ц.Ягаанцэцэг  нь  үзэсгэлэнд тавьсан бүтээлүүдээрээ  хүн төрөлхтөн оюунлаг, нинжин сэтгэлээр ирж буй эрин үеэ угтан авах цаг болсныг харуулсны зэрэгцээ зарим нэгэн хүмүүсийн  материаллаг байдлыг илүүд үздэг шунаг сэтгэлээс болж байгаль орчин, ан амьтан ихээр сүйтгэгдэж сэтгэл эмзэглэмээр болж байгааг эсэргүүцсэн  илэрхийлжээ. Улмаар байгаль орчин болоод хүмүүс хоорондын харьцаанд сайн сайхан өөрчлөлт ирэх цаг болсныг мөн хүн яаж амьд байгалтайгаа харьцана байгаль эх яаг тэгж хандана гэдгийг хүмүүст ойлгуулахыг зорьсон ажээ. Тэрбээр Унгар улсын Будапешт хотод ХҮДээд  Сургуулийн загвар зохион бүтээгч дизайнер мэрэгжлээр төгссөн,  Будапешт хотод хувцас дезайнерын чиглэлээр хоёр  жил ажилласан байна. Мөн ХБНГУ Берлин хотод уран зургийн чиглэлээр гурван  жил  мэргэжил дээшлүүлжээ.
Байгаль орчноо хайрлах сэтгэлгээг нэмэгдүүлэх зорилготой тус үзэсгэлэн “Хаан Банк”-ны Арт Галерейд аравдугаар сарын 29-өөс энэ сарын 12-ныг хүртэл нийтэд дэлгэгдэх юм.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж