Арваннэгдүгээр сарын 9-ний баяр

Хуучирсан мэдээ: 2010.11.09-нд нийтлэгдсэн

Арваннэгдүгээр сарын 9-ний баяр

Фашизм, арьсны өнгөөр гадуурхах, антисемитизмтай тэмцэх олон улсын өдөр
1938 оны арваннэгдүгээр сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Германд жүүдүүдийн эсрэг бүх нийтийн хүчирхийлэл буюу “Болор шөнө” (Crystal Night / Kristallnacht) эхэлж, зургаан сая еврей нарыг устгасан Холокост эхэлжээ.

Камбожийн вант улсын тусгаар тогтнолын өдөр
Францын колонийн засаг захиргааны үйл ажиллагааг хааж, Францын цэргийг тус орноос гаргах албан ёсны ёслол 1953 оны энэ өдөр Пномпен хотноо болжээ.
Балбын Үндсэн хуулийн өдөр
1990 онд Үндсэн хуулиа баталсан энэ улс Буддагийн төрсөн нутаг. Дэлхийн оргилд гарах цэг гэдгээрээ алдартай. Тус улсын өнгөрсөн зуунд гарсан нийгэм улс төрийн өөрчлөлтийн талаар тэр болгон мэддэггүй.
-Нас барсан нөхөртэй нь хамт бэлбэсэн эхнэрийг нь чандарлах ёсыг Балбад 1920 онд  хоригложээ.
-Долоо хоногийн хамгийн анхны амралтын өдрийг 1931 онд зөвшөөрсөэ.
-1980 онд бүх нийтийн санал асуулга бага зэргийн илүү саналтайгаар ардчиллын эхлэлийг дэмжлээ.
1990 онд ван нь улс орноо анх Үндсэн хуультай болгожээ.

Өдрийн ишлэл
“”Маргааш” гэсэн үгийг хулчгарууд болон хүүхдүүдэд л зориулан зохиожээ”
(Оросын нэрт зохиолч И.С,Тургенев 1818 оны арваннэгдүгээр сарын 9-нд (хуучин тооллоор аравдугаар сарын 28-нд) төржээ.)
Иван Сергеевич Тургенев 26 настайдаа анх Полина Виардотай танилцаж байсан үеийн зураг
Бусад ишлэлээс: “Орос орон бидний хэнээр ч дутахгүй харин бид Орос оронгүйгээр амьдарч чадахгүй”
“Аз жаргал гэдэг нь эрүүл мэндийн адил байгаа үедээ үл анзаарагддаг”
“Хүн өөрийнхөө тухай л таашаалтай ярьдаг”
“Дусал ч найдлагагүй нэгэнд л хардалт үгүй биз”
“Нулимс нь аянга л гэсэн үг. Түүний дараа хүн чимээгүй байдаг”
“Дуурайдаг хүмүүс давслах дуртай”
“Байнгын хатуу хөдөлмөр зураачийг төрүүлдэг”

Үйл явдал
“Стокгольмын цуст банн”
1520 он: Нөлөө бүхий ширээт лам Густав Тролле Данийн талд хуйвалдаж байснаас баривчлагдан цол хэргэмээ алдсан байлаа. Тэрээр өшөө авахын тулд Данийн ван II Кристианыг Шведэд нэвтрүүлэхээр ятгаж чадав. II Кристиан Шведийн хаан Стурег ялжээ. Стокгольм хотынхон өршөөл үзүүлнэ гэдэгт нь хууртан бууж өгсөн байв. Гэвч II Кристиан амлалтаа үл биелүүлэн Шведын 100 орчим язгууртны тэр жилийнхээ энэ өдөр цаазалсан нь Шведийн түүхийн хамгийн том эмгэнэлт хэргийг “Стокгольмын цуст банн” гэж нэрлэсэн. Удалгүй  II Кристианы эсрэг бослого гарч түүнийг хөөсний дараа бослогыг удирдсан Васа Шведийн ван болон энэ удмыг үүсгэжээ.

Брайан Эпстайн The Beatles-ийг сонсов
1961 он: Ливерпулийн пянзны дэлгүүрийн эзэн Брайан Эпстайн «Кэверн Клаб» зоогийн газар очин өөрсдийгөө “The Beatles” гэж нэрлэсэн дөрвөлийг сонссон байна. Үүнээс нэг долоо хоногийн өмнө пянзны дэлгүүрт ирсэн нэгэн тэр хөгжимчдийн пянзыг авах гэсэн боловч Брайан Эпстайн тэдний тухай мэдэхгүй байв. Тэрээр дөрвөлийг сонсоод дуунд нь уярсан ч тэдний гадаад төрх, байгаа байдал нь таалагдсангүй. Тэрээр хөгжмийн бизнест ороогүй байсан ч тэдний менежер болохоор шийдсэн байв. Хөгжимчидтэй гэрээ хэлцэл хийгээд менежер нь болсны дараа тэрээр хатуу дэг журам тогтоож, өөрийн мөнгөөр тэдний дэгжин хувьцаслан, хямд тоглолт хийхийг нь болиулж, хамгийн нэртэй  урлангуудтай гэрээ байгуулж эхэлжээ. Ер нь Эпстайн 1963 оноос дэлхийг байлдан дагуулсан биломанийг эхлүүлсэн хүн юм. Тэрээр 1967 онд гэнэтхэн нас барж, тэр үеэс The Beatles-ийн задрал эхэлжээ.
Берлины ханыг буулгаж эхлэв
1989 он: Арваннэгдүгээр сарын 9-нд Зүүн Германы дэглэм унасны дараа баярлаж хөөрсөн хүмүүс Баруун Берлиныг тойруулан босгосон хоёр системийн хаалт ханыг нурааж эхэлсэн байна. Хана нурсны 15 жилийн ойгоор уг ханыг “Чарли” гэх нэвтрэн өнгөрөх цэг байсан газар 200 метрийн ханыг сэргээн барьж Берлины ханын дурсгалын цогцолборыг бий болгосон байна. Тэнд 1961-1989 он хүртэл хана давах гээд алдагдсан хүмүүсийн тоогоор 1026 загалмайг босгосон байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж