Стокгольмын зочид буудлаар үйлчлүүлэгчид өрөөний түлхүүрийн оронд гар утас ашиглах боломжтой болжээ.
Дэлхийд хаалганы цоож хийдгээрээ алдартай “Асса Аблои” компани шинэхэн бүтээсэн цоожоо Стокгольм хотын “Кларион” зочид буудалд туршилтаар суурилуулсан ба зочид буудлын ажилтнууд богино долгионы бичил схемийг суулгасан гар утсыг зочдод түр олгох болно.
Дөрвөн сарын хугацаанд тус зочид буудалд удаа дараа ирж үйлчлүүлсэн зочид ирэхийнхээ өмнө утсаараа өрөөгөө шалгаж, утасныхаа “түлхүүр”-ийг идэвхжүүлэх боломжтой. Ингэснээр ирээд бүртгүүлэх шаардлагагүй бөгөөд утсаараа өрөөгөө онгойлгон орох боломжтой гэсэн үг юм.
Удахгүй сүүлийн үеийн гар утаснуудад энэхүү богино долгионы бичил схемийн технологийг суурилуулж эхлэх талаар хэлэлцэж байна. Энэхүү схемийг бусад зочид буудал, худалдааны байгууллага, айл өрхүүдэд туршихаас өмнө системийг дахин сайн шалгах хэрэгтэй байна гэж зохион бүтээгч Асса хэлжээ. “Рэдай”пүүсийн цахилгаан холбоо шинжээч Грижэр Йохансан “Энэхүү технологи нь гар утасны зах зээлд үнэхээр халуухан тэсрэлт болно. Гэхдээ гар утасны цөөхөн хэдэн загварт л суулгаад байгаа нь зах зээлийг бүрэн хамартал нэлээдгүй хугацаа хэрэгтэй гэдгийг харуулж байна. Энэ бол зөвхөн гар утсанд бичил схем суулгах тухай асуудал биш. Гол нь бүтээгдэхүүнийг хэрэглэх хэрэглэгчдийн тоо хангалттай бус байна” гэжээ. “Энэхүү технологийн туршилтанд оролцогсод биедээ илүү утас авч явах нь тээртэй байж болох юм. Гэхдээ өөрийн утсанд манай технологийг суулгасан цагт тэдний хувьд үнэт цагаа хэмнэх таатай боломж мөн аюулгүй байдлаа дээшлүүлэх боломжтой болно” гэж Ассагийн багийн гишүүн Даниэл Берг хэлжээ.

Б.Энхцэцэг